Thursday, January 10, 2008

Өөрөө өөртөө..

Өглөө эртлэн босоод ажилдаа гарах гэсэн ажил байхгүй амарчихаж хэ хэ. Ингээд найзуудынхаа блогийг уншиж суугаад пост бичмээр санагдлаа.
Сүүлийн нэг жил шахам ажиллаасаа чөлөө аваад амралтын байдалтай сурлаа. Нэг үгээр дан хичээлдээ л явлаа. Ингээд жил дэмий суусны эцэст өөрийн гэсэн зүйл эрхэлж хиймээр санагдаад хөдөлж эхэлтэл саад бэрхшээл их л тулгарах юмдаа. Эргэлзэх зүйл их л гарч байна ,,..шантрах юм. Зурагт хальт харахаар с ч шар хөдлөх юм. Учир нь телевизээр гарч байгаа ихэнх хүмүүс бидний үе тэнгийнхэн ,миний загинаад явж байсан хүүхэд хүртэл UBS.н хөтлөгч болчихсон байх жишээтэй, Одоо бидний үе нэгэнт ирж байна одоо л хийж эхлэхгүй бол оройтох нь гэсэн бодол толгой өвтгөж байна.Гэхдээ би хааяа боддог би 20 настай нас цаг байгаа юм шиг... Нэг найз маань "дахиж сургуулийн бараа харахгүй юм чинь" гэсэн байх юм , уг нь миний бодлоор хүн илүү ихийг сурна гээд гадаад явна л гэцгээх юм би өөрөө тийм бодолтой дүрвэх санаатай ч байгаа юм.Гэтэл үүнд эерэг тал ч байна бас сөрөг зүйлч байна. Гадаадад сураад монголдоо ирээд алж тавина гэж яридаг хүмүүс байдаг.Энийг нэг талаас нь харвал нээрээ тийм ч юм шиг гэхдээ сурч боловсорч байх хугацаанд чинь хүмүүс эндээ ажиллаад туршлага /*experience */ олоод тэрнээс чинь илүү байж чадаж байна гэнэ .Яамар ч юм бэдээ. Аа тийм video making талаар хичээл сургалт эсвэл хийсэн зүйлээ тавьж Блогдоо нийтэлж байдаг юм билүү гэж бодлоо . Харамсалтай нь video maker найзууд минь блоггер биш зүгээр ажиллаа хийгээд явж байдаг хүмүүс байдаг ингээд бодохоор хэндээ ч тавиж үзүүлэх вэ..?? Блоггерүүд бүгд л бидний нэгэн адил программерс байхын надтай сонирхол нэгтэй Блоггер хүн байдаг юм болов уу?...